Хятадын Циндаод нефть дамжуулах хоолой дэлбэрсний уршгаар 55 хүн нас барсан. Мөн 160 орчим хүн шархдан, 9 хүн сураггүй алга болоод байгаа билээ. Тэгвэл Хятадын эрх баригчид уг дэлбэрэлтэд холбоотой есөн хүнийг шалгаж байна. Тэдний долоо нь “Sinopec” компанийн ажилтнууд ажээ. Улсын хөдөлмөрийн аюулгүй байдлыг удирдах газрын захирал Янг Донлиан ажлын хариуцлага алдсан явдал гэж мэдэгдсэн байна. “Sinopec” компанийн удирдлагууд хариуцлагагүй ажилтнуудынхаа өмнөөс уучлалт гуйжээ. Дэлбэрэлтийн зургаас харахад зам хагарч, машинууд эргэж, унасан болохыг харж байна. 

























































