Тайландын Засгийн газрын байрны гадаа 1000 гаруй хүн оролцсон эсэргүүцлийн жагсаал болж байна. Бангкок хотноо болсон эсэргүүцлийн жагсаалд оролцогчид ерөнхий сайд Ингланк Шинаватраг огцрохыг шаарджээ. Хатагтай Инглак хөл хорио тогтоохын тулд тусгай хүч ашиглахыг зөвшөөрсөн юм. Гэвч тэрээр олон нийтийн өмнө ямар ч хүч хэрэглээгүй гэдгээ илэрхийллээ. Ерөнхий сайд Инглак “Хэрвээ зөвшилцөлд хүрэх боломж олгох юм бол улс орныг хэвийн байдалд оруулна” гэж амлажээ. Эсэргүүцэгчдийн талын төлөөлөгч “Ямар нэгэн хүчирхийлэлгүйгээр энх тайванч аргаар сангийн яамны үйл ажиллагаа явагдах ёстой. Тийм учраас Тайландын бүх яамдыг босогчид бүслэх болно” гэдгээ мэдэгджээ. Эсэргүүцэгчид эрх баригчдыг ардчиллын үнэ цэнийг уландаа гишгэж байна гэж үзжээ. Тэд ерөнхий сайдыг эрх мэдлийг хэт өөртөө төвлөрүүлж, өршөөлийн хуулийг өөрийнхөө эрх ашигт нийцүүлэх гэж оролдож байна хэмээн шүүмжилжээ.
Хатагтай Шинаватра “Намайг бие даасан байдал болон мэдлэг, ухаанаар дутуу гэж зарим хүн шүүмжилдэг. Би улс орноо яамдын оролцоотойгоор удирдаж ирсэн” гэж ярьсан байна.Тайланд улсын хувьд фермерүүдэд нь будаа тариалдагаараа алдартай. Тус улс Энэтхэг, Вьетнамд будаа нийлүүлсэнээр энэ зах зээлдээ тэргүүлэгч дэлхийн хамгийн том орон болжээ. Тайландын парламентад Pheu Thai нам олонхи болсноос хойш шүүмжлүүлэх болсон юм.