
Эдгээр цагаан дуслууд нь хөлдөж, маш гоёмсог харагдаж байгаа биз. Гэвч энэхүү гоёмсог төрх нь Канадын Абрахам нуур метан хэмээх байгалийн хорт хий, шатамхай бодисоор хордсоныг гэрчилж байна. Тус нуур ийм өвөрмөц харагдах болсон нь сүүлийн жилүүдэд хүмүүсийн анхаарал татаж байсан юм. Энэхүү аюултай бодис нь нуурыг ширгээх аюултай ажээ. Нуурын цагаан дуслууд нь үнэн хэрэгтээ хөлдсөний дараа ингэж харагдаж байгаа боловч, үнэн хэрэгтээ метаны хий гэнэ. Абрахам нуур нь 32 километр үргэлжлэх байгалийн өвөрмөц тогтоцтой газар юм. Эндээс цэлмэг тэнгэрийг мэдэрч, цэнгэг усыг авч болно гэж хүмүүс ярилцдаг байжээ.





