
Малдив улсын жуулчдын тоо нэг саяд хүрсэнийг үндэсний Статискийн хорооноос нь мэдэгдлээ. Тэр дундаа Ази, Европын орнуудаас жуулчид ирэх нь нэмэгдэж буйг эрх баригчид онцолсон байна. Жуулчдын тоо нэмэгдсэн нь гадаадын хөрөнгө оруулагчид өссөнтэй холбоотой аж. Малдив улсын аялал жуулчлалын орлого 6,6 саяд хүрсэн нь дотоодын нийт бүтээгдэхүүний 70 хувийг эзэлжээ. Тус улсад өнгөрсөн онд улс төрийн тогтворгүй байдал үргэлжилсэн ч жуулчдын тоо нэмэгдсэн нь агаарын тээврээ сайн хөгжүүлсэнтэй холбоотой. Бүс нутагтаа хамгийн их жуулчидтай орон болон хувирсан малдивчууд энэ амжилтаа ялалт гэж үзэж байна.

