“CNN” агентлагийн сурвалжлагч Бен Ведамэн 53 настай Винициотой уулзжээ. Винициог танихгүй хүн бүр дөлдөг байна. Тэрээр онош нь тогтоогдохгүй ховор төрлийн генийн өвчин туссан юм. Толгойноос хөлийн ул хүртлээ яртай болсон түүний ээж бас ийм төрлийн өвчний улмаас нас баржээ. Виницио хөл дээрээ удаан тогтож чаддаггүй тул заримдаа тэргэнцэртэй явдаг байна. Энэ сарын эхээр Виницио авга эгчтэйгээ хамт Итали орноор аялаж байхдаа пап лам Францисын олон нийтийн арга хэмжээнд оролцсон юм. Гэвч тэрээр пап лам надад тийм дотно хандана гэж бодоогүй хэмээн ярьсан байна. Анхандаа пап ламаас ичиж байсан ч өөрөөс нь айгаагүй тул ихэд баярлалаа. Пап ламтай юу ч яриагүй боловч нэг минут орчим адислуулсаныхаа дараа баяр хөөртэйгээр автобусандаа суужээ. “Ийм азтай явдал болсон учраас би юу ч бууж өгөхгүй. Бурхан намайг адислаж байгаа гэж” Виницио ярьсан байна.
























Сэтгэгдэл (3)