
Ромын пап лам Ватиканд шинэчлэл хийхийг хүсчээ. Энэрэнгүй сэтгэлтэй гэдгээрээ алдаршаад буй пап засаглалын эрх мэдлийг өөрчлөх саналтай байгаагаа бичгээр илэрхийлсэн байна. Пап лам дэлхийн эдийн засгийн тогтворгүй байдал нь зөрчил авчирч болзошгүйг анхаарууллаа. Энэ нь ч түүнийг санаа сэтгэлийг зовоосон асуудал болон хувирчээ. Өнгөрсөн гуравдугаар сард шинээр сонгогдсон Францис өмнөх папуудаас үзэл баримтлалаараа ялгарч байна. Дээрх өөрчлөлтийн бичиг баримтыг баримтыг өөрөө боловсруулж танилцуулсан байна. Үүнд христийн шашны лам улс оронд нь цагаачилж ирсэн лалын иргэдэд хүндэтгэлтэй ханддаг байх тухай чухал хэсэг оржээ. Сүм зөвхөн дотоод ашиг сонирхолдоо ашиглаж, төвлөрсөн байх ёстой гэж тэр үздэг байна. Энэ төвлөрөл саарсанаар сүмийн амьдрал өөрчлөгдөж эхэлдэг гэнэ. Тийм ч учраас шинэчлэлийн гол цөм нь сүмийн дотоод зохион байгуулалт байх бололтой.