
Сири улс дахь зөрчил, сөргөлдөөн улам даамжирч байна. Сирийн эрүүл мэндийн яамнаас босогчдын тал эмнэлэгийн тусламж хүргэж явсан 10 ажилтны амь насыг хөнөөсөн талаар мэдээллээ. Энэ талаар Сирийн төв хэвлэл болох “SANA news” дамжуулсан байна. Амь үрэгдсэн хүмүүсийн 5 нь эмч, 5 нь сувилагч байжээ. Тэд Дамаск хотын хойд захад орших Deir Attieh-д зэвсэгт террорист бүлэглэлийн гарт амиа алдсан гэхээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй ажээ. Аль-Кайда бүлэглэлтэй холбоотой террористууд хямралын бүсэд идэвхжиж байна. Тус хотод босогчдын талынхныг хөнөөхийн тулд зэвсэгт арми бүслэжээ.