
Афганистан улсын дээд албан тушаалтнууд гэр бүл үймүүлж, завхайрсан этгээдүүдийг уламжлалт чулуу шидлэх аргаар хөнөөх тухай хуулийг өөрчлөхөөр ярьж байна. Хүний эрхийг хамгаалагчид эмэгтэйчүүдийн эрхийг ноцтой зөрчдөг энэ харгис хуулийг хориглосоор ирсэн юм. Дээрх хуулийн төсөлд тусгагдсанаар гэр бүл үймүүлсэнийг дөрвөөс дээш хүн гэрчилбэл, лалын ёсны дагуу шийтгэх гэнэ. Гэхдээ хэргийг батлахын тулд шүүх танхимд олон гэрчийг оролцуулж, нэг гэрчийн мэдээлэл зөрөх юм бол хэргийг хүчингүйд тооцох юм байна. Афганистанд 1996-2001 оны хооронд Талибан бүлэглэл хүчээ авсанаар завхайрагчдыг дээрх харгис аргаар хөнөөж байжээ. Тус улсад эмэгтэйчүүдийг сургуульд сурахыг хааж, хавчихаас гадна гэрээсээ зөвшөөрөлгүй гарахыг ч хориглодог. Чулуугаар шидэлж, хөнөөх шийдвэрийг орон нутгийн захирагч гаргадаг ба тэд үүнийгээ хууль бус аллага гэж үздэггүй байна. Афганистанд хандивлагч орнууд эмэгтэйчүүдийн эрхийг ноцтой зөрчсөн үйлдлээ зогсоохыг шаардаж, хөрөнга оруулалтаа бууруулжээ.