
Сирийн Ерөнхийлөгч Башар Ассад ирэх нэгдүгээр сарын 22-нд болох Женевийн энх тайвны зөвлөгөөнд оролцохгүй болсон талаар ОХУ-ын Гадаад хэргийн сайд Михайл Богданов мэдээллээ. Өнгөрсөн тавдугаар сард болох байсан ч урт хугацаагаар хойшлогдсон энэ хуралд НҮБ-ын тэргүүлэгч 30 орны удирдагчид оролцох юм. Өмнө нь оролцогчдын уур амьсгал ширүүн, төлөөлөгчдийн жагсаалтад бие биедээ сөрөг хандлагатай орнууд оролцох болоод байжээ.
Уулзалтаар гурван жил үргэлжилж, 100 мянга гаруй энгийн иргэн амиа алдсан Сирийн иргэний дайны талаар хэлэлцэж магадгүй байгаа ч ийнхүү Сирийн Ерөнхийлөгч оролцохгүй болжээ.
Женевийн зөвлөгөөний бэлтгэл уулзалт 12-р сарын 20-ны өдөр болох бөгөөд НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн таван орон /ОХУ, АНУ, БНХАУ, Франц, Нэгдсэн вант улс/, Сирийн дөрвөн хөрш орон /Турк, Либанон, Иордан, Ирак/-ууд оролцох аж.