
10 настай бяцхан хүү 300 сая жилийн настай чулуужсан үлдэгдлийг олон нийтэд үзүүлжээ. Английн иргэн 10 настай хүү хичээлээсээ гадуур нэгэн клубт явдаг байжээ. Тэрээр санаандгүй нэгэн чулууг авчирч клубынхаа багш, сурагчдад үзүүлсэн нь 300 сая жилийн настай чулуужсан үлдэгдэл гэдгийг тогтоосон байна. Бруно Дебатиста хэмээх энэ хүү өнгөрсөн жилийнхээ зуны амралтаар гэр бүлийнхэнтэйгээ зугаалж яваад эртний эдийг олсон бөгөөд ийм чухал зүйл гэдгийг нь төсөөлөөгүй байна. Гэвч Оксфордын их сургуулийн үндэсний түүхийн музейн эрдэмтэд энэ нь эртний морины тавхай болохыг илрүүлжээ. Тус сургуулийн эрдэм шинжилгээний ажилтан Крис Жарвис “Энэ үеийн амьтдын хөлийн мөр олдох нь ховор бөгөөд хадгалагдаж үлдэхэд маш хэцүү. Тиймээс бид Бруно хүүг клубынхаа хичээл дээр авчирсанд гайхаж байсан” хэмээн ярьсан байна. Бруно эрдэмтэд болон геологичдын дунд маргаан үүсгэсэн ийм ховор зүйлийг олсондоо өнөөг хүртэл сэтгэл нь хөдөлсөөр байгаа гэнэ. Энэ үлдэгдлийг одоо музейд хадгалж байгаа юм байна.

