
Гүүгль компанийн ухаалаг нүдний шилтэй өрсөлдөхүйц бүтээгдэхүүнийг “Sony”-ийн инженерүүдэд зохион бүтээжээ. Ухаалаг хиймэл үс хэмээх энэ шинэ бүтээгдэхүүнийг мэдээлэл цуглуулах зориглоор хэрэглэх юм. Хиймэл үс нь мэдээллийг боловсруулж, ямар нэгэн нэмэлт төхөөрөмжгүйгээр харилцах боломж өгөх юм. Ирэх хоёр жилийн дотор иймэрхүү ухаалаг төхөөрөмжийн хэрэгцээ өснө гэж шинжээчид таамаглаж байна. Ухаалаг хиймэл үсийг толгойдоо углана. Энэ нь техникийн давуу талыг олгож байгаа ч нөгөө талаар өөртөө таалагдсан үстэй болох боломжийг ч олгож байна. Энэ хэрэгсэл хараагүй хүмүүст зам заахаас гадна, бичлэг хийх боломж олгоно. Мөн хэрэглэгчид эргэн тойронд байгаа зүйлээ олоход зориулж, хэт авианы долгиноныг боловсронгуй болгожээ. Мөн хиймэл үсийг зүүсэн хүн цусны даралтаа хэмжих, цаг агаарын мэдээлэл авах юм. Энэ систем нь дээрх төрлийн мэдээллийг илрүүлж, серверийн компьютер руу дамжуулна. Ингэснээр хиймэл үсийг зүүсэн хүн нүднийхээ өмнө гарч ирэх хавтаснууд дээр хуруугаараа дарж, сонголт хийх юм.
Сэтгэгдэл (1)