Техас мужийн Даллас хотод 700 гаруй хүн цугларч, бялууны кремээр байлдан Геннисийн номонд бүртгэгджээ. "American Airlines Center"-ийн өмнөх талбайд 714 хүн оролцсон бялууны наадам болсон юм. Үүнээс өмнө 2011 онд 684 хүн оролцсон кремээр байлдах арга хэмжээ болж байсан. Гэхдээ энэ төрлийг урьд нь хүнсний бүтээгдэхүүнийг үрэн таран хийсэн гэж Геннисийн номонд бүртгэхээс татгалзаж байсан юм. Энэхүү арга хэмжээнд оролцогчид тус бүр 2 ширхэг жигнэмэг болон кремийг бие биенрүүгээ шидэж байсан гэж CNN агентлагийн сурвалжлагч мэдээлжээ.





