Gothenburg studio болон Returhuset хэмээх хог хаягдлыг дахин боловсруулах компани хамтран байгальд ээлтэй шинэ арга бодож олжээ. Бид чийдэнг шилээр хийдэг гэдгийг мэдэх бол, тэд хаягдал материалаар энэхүү гэрлийн чийдэнг зохион бүтээжээ. Энэ нь нарны сүүдрэвч хийдэг Svensson Markspell брэндийн анх сэдсэн бүтээл юм. Гэхдээ дизайнерууд илүү уян хатан, гоёмсог чийдэн болгож чаджээ. Бид “үйлдвэрийн хаягдлыг ашиглан интерьэр дизайны өвөрмөц шийдэлтэй бүтээгдэхүүн хийсэн” гэж Дизайнер Керстин Силван ярьсан байна.







