Бразильд 2014 онд World Cup тэмцээний эцсийн шатны шалгаруулалт болох Сао Паулогийн цэнгэлдэх хүрээлэнгийн барилга нуржээ. Барилгын орой дээрх метал унаж, хажуу тал нь эвдэрсэн байна. Тэмцээний төв талбайн ажлыг ирэх 12-р сар гэхэд барьж дуусгах хугацаа товлосон юм. Азаар, барилгын ажилчид үдийн цайндаа гарсаны дараа энэ осол болжээ. Дэлхийн хөлбөмбөгийн холбооноос Бразиль улсыг World Cup тэмцээнийг зохион байгуулахдаа аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан байх шаардлагатай гэдгийг санууллаа. Уг цэнгэлдэхийн барилгын ажил 94 хувийн гүйцэтгэлтэй явж байсан бөгөөд нийтдээ 50 мянган үзэгчийн багтаамжтай байх юм.







