Израйльчууд 1000 хүний ортой эмнэлгийг газар доор барьж байгуулжээ. Уг эмнэлэгийг дайны цагт яаралтай түргэн, тусламжийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор барьсан байна. 2012 онд анх дэлхий нийтэд танилцуулж байсан эмнэлэгийн барилгын нээлт өчигдөр болжээ. Газар доор эмнэлэг барьсанаар цэргийн довтолгооноос хамгаалах боломжтой бөгөөд одоогоос гурван жилийн өмнө Хайфа хотын эмнэлэг пуужингийн довтолгоонд өртсөн гэдэг. Тухайн үед өвчтнүүдийг эмнэлгийн хонгилоор зөөх шаардлага гарч байсан тул газар доогуур эмнэлэг барих шийдвэр гарч байжээ. Уг эмнэлэгийг 700 сая.ам доллаар барьж байгуулж, энхийн цагт машины зогсоол хэлбэрээр ашиглах юм.







