
Германы канцлер Ангела Меркелийн намын консервативууд зүүний үзлийг баримтлагч социал демократ намын удирдлагуудтай хоёр сар хэлэлцсэний эцэст “Их эвсэл” байгуулахаар болжээ. Хэдийгээр Ангела Меркелийн тэргүүлдэг Христийн нийгмийн холбоо өнгөрсөн сонгуульд ялалт байгуулсан ч хангалттай суудал авч чадаагүй юм. Тиймээс сонгуульд ялалт байгуулсан ч хамтарч засаг барих шаардлагатай болжээ. Намууд эвсэл болсноор цалин тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх, боловсрол, дэд бүтцийн салбар дахь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр болжээ. Мөн евро бүсийн эдийн засгийг сайжруулж, ажилгүйдлийг бууруулах алхмуудыг хийх юм байна.