
Оросын улаан талбайд 1987 онд Германы жижиг онгоцыг байрлуулж байжээ. Тэгвэл энэ долоо хоногт тус талбайд Louis Vuitton-ий аварга том чемоданыг үзэсгэлэн худалдааны бэлгэ тэмдэг болгон тавьсан байна. Лениний үед чемоданыг ухаалаг хэрэглээг илэрхийлж буй хувьсгалын бэлгэдэл болгож байжээ. Гэтэл түүхт төв талбай дээр алдартай брэндийн том чемоданыг дэлгэсэн нь ичгэвтэр хэрэг хэмээн Думын коммунист гишүүн Валери Харшкин шүүмжилсэн байна. Хувьсгалт тэмцлийн гол илэрхийлэл болсон төв талбайд барууны тансаг хэрэглээг сурталчилж буй нь зохимжгүй гэж шүүмжлэгчид үзэж байна. Уг чемодан нь 30 метр өндөртэй ажээ.