
Европын холбооны эдийн засгийн хямралаас болоод Англи, Ирланд зэрэг хэд хэдэн улс евро бүсээс гарна гэсэн мэдээлэл цацагдах болжээ. Германы канцлер Ангела Меркель хэвлэлд өгсөн ярилцлагадаа Английн шийдвэрийг хүндэтгэнэ гэдгээ илэрхийлсэн байна. Евро бүсийн ажилгүйдлийн түвшин 10 хувиар өссөн юм. Английн ард иргэдийн дунд явуулсан санал асуулгаар дийлэнх нь Европын холбооноос гарахыг дэмжсэн байна. Харин яг ийм шийдвэр гаргаснаа албан ёсоор мэдэгдээгүй байгаа юм. Одоо Европын холбооны орнууд 2017 он гэхэд эдийн засгийн байдлыг сайжруулах гуравдугаар аяныг өрнүүлж байна. Хэрвээ, Англи улс гарвал эдийн засагт ямар нөлөө үзүүлэхийг судлаачид янз бүрээр тайлбарлах болжээ.