Raw Edges хэмээх Лондонгийн дизайны компани шинэ төрлийн номын шүүгээг танилцуулж байна. Энэхүү номын шүүгээ нь номыг нь олноор нь зэрэгцүүлж өрөх биш, нэхмэлийн машин шиг хэлбэртэй сууринд өлгөж байрлуулах юм. Ингэснээр хүссэн номоо олж уншихад илүү хялбар болж байна. Энэхүү шүүгээг их Британийн залуу зохиолчийн санаанд тулгуурлан зохион бүтээсэн юм. Номын шүүгээ нь модон хүрээтэй учраас голд нь ном тогтоох улаан өнгө бүхий төмөр утаснуудыг суурилуулсан байна. Одоо ийм шүүгээг Катар, Орос, Энэтхэг зэрэг улсад өргөн хэрэглэж байгаа юм.







