АНУ-д жил бүр уламжлалт талархлын баярыг энэ өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ баяраар цацагт хяруулын мах иддэг заншилтай. Харин махыг нь идсэнийхээ төлөө цацагт хяруулаас уучлалт гуйдаг өвөрмөц ёслолыг үйлддэг байна. Энэ жилийн хувьд ерөнхийлөгч Барак Обама үзэсгэлэнт охидынхоо хамтаар Попкорн нэртэй бяцхан цацагт хяруулаас өршөөл гуйжээ. 19-р зууны үед Америк, Европчууд амтлаг, зөөлөн амттай уг шувууны маханд шунаснаар тоо толгой нь цөөрөөд байсан юм. Харин 1930-аад онд цацагт хяруулыг үржүүлэх ажилд төрөөс анхаарсны ачаар тоо толгой нь өсч эхэлжээ.





