Тайландын ерөнхий сайд Инглак Шинаватраг огцруулах асуудлаар нууцаар санал хураахад, гишүүдийн олонх нь дэмжээгүй байна. Парлементын гишүүдийн 297 нь ерөнхий сайдыг дэмжсэн бол 134 нь эсэргүүцжээ. Ардчилсан намын эсэргүүцэгчид Бангкок хотноо жагсаал цуглаан зохион байгуулж, яам, төрийн байгууллагуудыг хааж байгаа. Гэвч хатагтай Инглак Шинаватрагийн Pheu Thai нам сонгогчдын дэмждэг хүлээсэн хэвээр байгаа ажээ. Санал хураалт өндөрлөснөөр тэмцэгчид дараагийн алхмаа хийх эсэх нь тодорхойгүй байгаа талаар BBC агентлаг мэдээллээ. Тус улсад хэдэн өдөр үргэлжилсэн эсэргүүцэгчдийн жагсаал цуглааныг хүчирхийлэл болгохгуйн тулд эрх баригчид маш болгоомжтой хандсан гэж мэдээлсэн байна. 2010 онд тус улсад улаан цамцатнууд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, хоёр сар гаруй үргэлжилсэн суултын улмаас 90 гаруй хүн нас барж байв.





