Их Британийн эзэн хааны ордонд зориулан тус бүр нь 293 мянган долларын үнэтэй Аврагч Бурхны орыг урлаж байна. Уг орыг эзэн хаадад зориулан хийсэн боловч мөнгөтэй хүн болгон авч болох гэнэ. Үүнийг маш цөөхөн тоогоор Их Британид үйлдвэрлэдэг юм. Ийм ор дэрийг үйлдвэрлэдэг компанийн гүйцэтгэх захирал Алистар Хьюс гэдэг хүн энэ бол маш ашигтай бүтээгдэхүүн гэж тайлбарлаж байлаа. Ор болгоныг худалдан авагчийн сэтгэлд нийцүүлэн хийдэг байна. Алистар Хьюсын хэлснээр бол уг үйлдвэр нэг ийм орыг Хятадын тэрбумтанд зарчихсан ажээ.






























































