
Сони компани электрон бараануудаа улам боловмронгуй болгож хөгжүүлэх чиглэлээр янз бүрийн төсөл, судалгаа хийж байна. Сони компани Харвардын их сургуулийн биологи, инженерийн сургуультай хамтран хүний эрхтэн системийн давуу талыг технологит хэрхэн ашиглах вэ гэдэг талаар судалгаа хийжээ. Хүний эд эсийг технологит туршсанаар элдэв янзын амьтныг туршилтад оруулах шаардлагагүй болох юм. Дээрх судалгааны багийнхан хүний эрхтэн тогтолцооны давуу талыг ашигласан технологийн бүтээгдэхүүний хөгжил тун тааруу байгаа гэдгийг хэлж байгаа юм. Ялангуяа хүний бөөр, уушиг, зүрх, ходоод, ясны бүтцийг ашиглан ямар давуу талтай бүтээгдэхүүн үйлдвэрлэж болох вэ гэдэг судалгаа бага хийгдэж байна. Сони компанийн энэ судалгаа гүнзгийрсэнээр хүмүүст ашигтай төдийгүй, санхүүгийн хувьд хямд байж болох бүтээгдэхүүнүүд гарч ирэх юм. Олон олон компаниуд технологийн дэвшлийн ачаар амьдралыг илүү хялбар болгож болох вэ гэдгийг судалж байна. Эрдэмтэд жоом, ялааг ашиглан компьютерийн хулгана зэргийг зохион бүтээж байсан юм.