
Италийн ерөнхий сайд асан Силвио Берлунсконийг парламентаас хөөх шийдвэр гаргасны дараагаар түүнийг дэмжигчид Ром хотод цуглаан зохион байгуулж байна. Тус улсын дээд шүүхээс өнгөрсөн наймдугаар сард түүнд үүсгэсэн татварын хэрэгт буруутай гэж үзжээ. Тиймээс парламентаас ийм шийдвэр гаргаад байгаа юм. 77 настай телевизийн сүлжээ эзэмшдэг тэрбумтан түүнийг татвараас зугтсан гэж үзсэн байна. Хэдийгээр Берлунскони парламентаас хөөгдсөн ч намаа толгойлсон хэвээр байх юм.