Мали улсын иргэн Нигерийн шоронгоос өнгөрсөн зургадугаар сард оргосон билээ. Гэмт этгээдийг баривчилсан хүнд 20 мянган доллар амлаж байсан юм. Тэгвэл Францын цэргүүд Мали улсын хойд хэсгээс хэрэгтэн Алссане Мухамедийг баривчилсан байна. Тэрээр Саудын Арабын жуулчид, АНУ-ын дипломат ажилтнуудад халдсан хэргээр ял эдэлж байжээ. Тодруулбал, 2009 онд аялаж явсан Саудын Арабын дөрвөн иргэний амийг хороосон байна. Мөн 2000 оны 12-р сард АНУ-ын дипломамт ажилтан Уильям Вултимерийн амийг хөнөөжээ.
