Иран улс цөмийн хөтөлбөрөө шалгуулахаас татгалзаж, хоёр жил гаруй үйл ажиллагаа явуулж ирсэн юм. Тэгвэл Ираны эрх баригчид НҮБ-ын цөмийн шинжээчдэд цацраг идэвхит химийн бодисоо шалгуулахаар болсон байна. Женев хотноо болсон зургаан орны хэлэлцээрийн дагуу Арак хотод үйл ажиллагаа явуулж буй хөтөлбөрийнхөө үйл ажиллагаатай танилцуулахаар болжээ. Гэхдээ энэ урилга нь Женевийн хэлэлцээртэй бус, Тегеран нээлттэй байх зарчим баримтлах болсонтой холбоотой гэж НҮБ-ын олон улсын цөмийн энергийн агентлагт дурдсан байна. Аракад цөмийн зэвсгийн зорилгоор үйлдвэрлэж буй цацраг идэвхит химийн бодисыг Иран улс цахилгаан эрчим хүч, эрүүл мэндийн шинжлэх ухааны нээлт зэрэг энх тайвны зорилгоор ашиглах болно гэж амлажээ. Арак нь нийслэл Тегеран хотоос 250 километрийн зайтай оршдог байна.







