Нэгэн биологич үхсэн халимны гэдсийг задлаж байгаад аймшигтай үйл явдлын гэрч болжээ. Уг халимыг Хойд Атлантын Фарое арал дээр үхсэн байсныг нь олсон юм. Өчигдөр, халимны ясыг музейд тавих зорилгоор үндэсний музейн биологич Бжэрни Миккелсен гэдсийг нь задалж үзжээ. Тэр анх удаа халимны гэдсийг хагалж байгаа учраас маш болгоомжтой хандсан байна. Гэтэл хий гарч дэлбэрэн, агаарт аварга эрхтнүүд нь цацрав. Шотландын хойд хэсгээс 320 километрийн зайтай арал нь 200 гаруй жилийн турш Дани улсын мэдэлд байгаа юм. Фарое арлын ард иргэд хэдэн зуун жилийн турш халимыг зэрлэгээр агнаж иржээ. Гэтэл харгис үйлдэл нь, ямар сөрөг нөлөө учруулж байгааг дээрх жишээ харууллаа.
















Сэтгэгдэл (3)