Энэтхэгийн Кералд согтуу эрийг аварга битон могой залгисан хэрэг гарчээ. Энэ талаар Оросын НТВ дамжуулсан байна. Хэвлэлд мэдээлсэнээр согтуу эр дэлгүүрээс архи авч чадахгүй учраас гудамжинд хоног төөрүүлэхээр шийдсэн гэнэ. Маргааш өглөө нь орон нутгийн цагдаа нар дэлгүүрийн гадна аварга могойд идүүлсэн байхыг нь олж, яаралтай тусламж үзүүлэх гэсэн боловч могой хөдлөхгүй, хэвтсээр байжээ. Энэ хэрэг шөнийн 01 цагийн орчимд болсон гэдгийг гэрчүүд хэлжээ. Интернэтэд энэ зургийг нэгэн блогч бичиг нийтлэсний дараагаар тархаж эхэлсэн бөгөөд Энэтхэгийн эрх баригчид махчин могойноос болгоомжлохыг иргэдэд санууллаа.


Сэтгэгдэл (6)