Бельги улсын иргэн шоколад үйлдвэрлэгч Эндрю Фарригиа бас нэгэн сонирхолтой амжилтын эзэн болжээ. Түүний энэ бүтээлийг гаднаас харахад уурын хөдөлгүүрээр ажилладаг галт тэрэг мэт харагдах юм. Тэрээр галт тэрэгний хэлбэртэй шоколадыг зохион бүтээхийн тулд 784 цаг зарцуулсан байна. Энэ шоколад нь 1 тонн 400 кг жинтэй гэнэ. Гэхдээ энэ нь орчин үеийн Бельгийн галт тэрэгтэй ижил 7 чингэлэгтэй юм. Нийт 20 метр 300 см урттай дэлхийн хамгийн урт галт тэргэн шоколадыг хийхийн тулд чимхлүүр ажил их шаардсан учраас идэхэд хайран санагдаж магадгүй.



