Газар доорх энэхүү усан санг Швейцарын архитекторчид зохион бүтээжээ. Энэ шинэ усан сан руу нэвтрэхийн тулд газар доорх хаалгаар орох ёстой. Хамгийн гол нь хлор болон химийн ямар нэгэн бодис хийлгүйгээр байгалийн цэвэр усаар дүүргэжээ. Биологийн ус нь хүний биед маш тустай гэнэ. 1979 онд энэхүү усан сангийн анхны загварыг гаргаж, томоохон шагнал хүртэж байсан боловч 1982 онд анхны загвар нь олны хүртээл болжээ. Швейцарын архитекторчид 2007 онд энэхүү усан сангийн ерөнхий санааг авч, байгалийн шүүлтүүрээр усаа ашиглах боломжтой болгон хөгжүүлжээ. Гэхдээ энэ бүтээл нь 2014 он гэхэд албан ёсоор ашиглалтад орох юм байна. Ихэнх усан сангууд өндөр байшингийн хажууд байрладаг байсан бол Туркын Истанбул хотноо анхны газар доорх усан санг танилцуулж байжээ.





