
Гүүглийн мэдээллийн сангийн хэрэглэгчдэд зориулсан мэдээлэлд хуулийн хяналт тавих хүсэлт их гарах болжээ. Сүүлийн 6 сарын байдлаар засгийн газрын мэдээллийн санд гэхэд 21,389 өгөгдөлтэй аварга том мэдээллийн сан бүрдсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 17 хувь, 2009 оныхоос 71 хувиар өссөн үзүүлэлт юм. Мөн ютубын үйлчилгээтэй холбоотой хүсэлт их гарах болжээ. Интернэтээс хайлт хийж байгаа хүмүүсийн 88 хувь нь Гүүглийн хайлтын системийг ашигладаг байна. Бусад улс орнуудыг бодвол Америкчууд хамгийн их хайлтын системд нэвтэрчээ. Их Британи улс Гүүглийн энэ асар том мэдээллийн сан бүрдэж, хүмүүст туслаж байгаад талархаж байгаа боловч онлайнаар дамжуулж байгаа бизнесийн зорилготой мэдээлэлд болгоомжтой хандахыг хэрэглэгчдэд сануулсан байна. Гүүгли зэрэг томоохон мэдээллийн компанийн шашин, улс төрийн үзэл бүхий олон янзын мэдээллүүд нь хүмүүсийн нөхөрлөл, нэгдэлд нөлөөлдөг гэж олон улсын иргэний өмгөөлөгчдийн холбооны тэргүүн Карли Нист хэлжээ. Мөн ашгийн үйл ажиллагааны төлөө хэрэглэгчдэд хандсан мэдээллийг зогсоохыг Засгийн газарт уриаллаа. Харин Гүүгли компани эдгээр хүсэлтүүдийг дараа нягталж үзнэ гэсэн хариу өгчээ.