
Сара Крисмэн гэдэг энэ бүсгүй 29 насны төрсөн өдрөөсөө хойш орчин үеийн хувцас өмсөөгүй гэнэ. Учир нь Сара 19-р зуун буюу хатан Викториягийн үеийн даашинз өмсөх дуртай юм. Ийм хувцас өмсөх нь биед амар бас үзэсгэлэнтэй харагдуулдаг гэж тэр итгэдэг байна. Сара нөхөр Габриелийнхээ хамтаар 19-р зууны хэв маягаар амьдардаг. Зөвхөн хувцаслалт ч гэлтгүй Викториягийн үеийнх шиг өдөр бүр хашаагаа цэвэрлэж, чийдэн биш, тосон лаа хэрэглэдэг. Бүр машин ч унадаггүй гэнэ. Мөн 19-р зууны хоол хүнс идэж, ном зохиол уншдаг байна.