
Хоёр хүүхдийн ээж Мария Бутцки хэмээх бүсгүй нөхөр Паул болон нууц амраг Петерийнхээ хамтаар амьдардаг байна. Нөхөр Паул нь эхнэрээ яагаад орхиж яваагүйд тэр одоо болтол гайхдаг. Хачирхалтай нь, тэр хоёр залуу Лондонгийн Зүүн хэсэгт байрлах гэртээ маш дотно нөхөрлөж, нэг бүсгүйтэй нэгэн дээвэр дор амьдарч байна. 33 настай Мария өсвөр насны хоёр хүүхэдтэйгээ тайван жаргалтай амьдардаг. Тэр 2012 оноос эхлэн нөхөр, нууц амрагтайгаа хамтдаа байх болсон юм. Петер буйдан дээр, харин Паул шатны дэргэдэх өрөөнд унтдаг ажээ. Харин Мария том охинтойгоо унтдаг гэнэ. Тэр хоёр залуугийн аль алинтай нь сексийн харилцаатай бөгөөд олуулаа хамт байхад сонирхолтой шүү хэмээн ярьжээ. Хүүхдүүдээ сургуульд нь хүргэхээс эхлээд санхүүгийн асуудал хүндрэлгүй байдаг гэнэ.
Сэтгэгдэл (3)