“HuffPost World” мэдээллийн агентлаг дэлхийн хамгийн баян удирдагч, ерөнхийлөгчийг нэрлэв. Бодит мэдээлэл, судалгаанд тулгуурласан энэ жагсаалтыг Ойрхи Дорнодын удирдагчид гэр бүлээсээ өвлөж авсан хөрөнгөөрөө нийт дүнгээр тэргүүлж явна. Жагсаалтыг Оросын удирдагч Путин тэргүүлжээ. Сирийн ерөнхийлөгч Башар Ассад, Английн хатан хаан Элизабет нар 400-500 сая долларын хөрөнгөөр жагсаалтын 14,16-р байранд оржээ.
1. Оросын ерөнхийлөгч В.Путин 40 тэрбум долларын хөрөнгөтэй.
2. Тайландын хаан Bhumibol Adulyadej 30 тэрбум долларын хөрөнгөтэй.
3. Бруней улсын султан Hassanal Bolkiah 20 тэрбумтай.
4. Арабын хаан Abdullah bin Abdul Aziz Al Saud 18 тэрбум долларын эзэн
5. Арабын нэгдсэн Эмират улсын ерөнхийлөгч Khalifa bin Zayed Al Nahyan 15 тэрбум долларын эзэн.
6. Дубайн ерөнхийлөгч Mohammed bin Rashid Al Maktoum 13 тэрбум долларын хөрөнгөтэй.
7. Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун 5 тэрбумаар үнэлэгдэх хөрөнгөтэй.
8. Лихтенштейний вант улсын ханхүү II Hans-Adam мөн 5 тэрбумын эзэн.
9. Морокко улсын хаан VI Мухамед 2,5 тэрбум долларын хөрөнгөтэй.
10. Чилийн ерөнхийлөгч Себастиан Пинера 2,5 тэрбумын долларын эзэн юм.
Сэтгэгдэл (5)