Японы зохион бүтээгчид Сансарт үйл ажиллагаа явуулах хүн дүрст роботуудыг хийжээ. Эдгээр роботууд нь 34 сантиметр өндөр 1 кг орчим жинтэй бөгөөд тэднийг энэ ондоо багтаан сансарт хөөргөж магадгүй ажээ. Киробо Мирата хоёр хоорондоо их адилхан боловч Мирата робот нь мэдлэгээ хуримтлуулж, шинэ зүйл сурах чадвартай юм. Тус бүрдээ 1 кг жинтэй 34 сантиметр өндөр эдгээр роботуудыг Токио хотын Их сургуулийн багш нар Тойота Моторс компанийн инженерүүдийн хамт бүтээжээ. Kiro Robot Project нэртэй энэхүү төслийн мөнгийг Денцу болон РОБО ГАРАЖ гэдэг зар сурталчилгааны агентлагууд олж өгсөн байна. Киробо робот сансарт хийх ажлаа дуусгаад 2014 оны 12 сард эх Дэлхийдээ буцаж ирэх шинжтэй байна.



