
Дэлхийн хамгийн царай муутай нохойгоор тодроод байсан АНУ-ын Нью-Жерсид амьдардаг Элвууд нэртэй нохой үхжээ. Энэ нохой чивавагийн эрлийз, найман настай байсан бөгөөд 2007 онд "Дэлхийн хамгийн царай муутай нохой" өргөмжлөл хүртэж байсан аж. Урт хэлтэй, тачирхан үстэй, туранхай биетэй түүнийг олон нийтийн анхааралд оруулсан эзэн нь Карен Куигли юм. Тэрбээр "Энэ нохой миний амьдралд олон өөрчлөлт дагуулсан. Бид хамтдаа 200 гаруй сайн дурын болон олон нийтийн ажилд оролцсон. Бид амьтны эрхийг хамгаалах нийгэмлэгт олон мянган доллар хандивлаж чадсанаараа бахархдаг" гэжээ. Элвуудэд зориулан "Бүгд Элвуудэд хайртай" гэсэн ном хүртэл гаргаж байжээ.
Сэтгэгдэл (1)