
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Цагаан ордон тун удахгүй эмэгтэйчүүдийнх болж магадгүй гэж хэлжээ. Тэрээр "ABC" агентлагт өгсөн ярилцлагадаа “Манай улсад чадварлаг эмэгтэй удирдагчид цөөнгүй. Тэднийг ерөнхийлөгчөөр сонгогдоно гэдэгт эргэлзэхгүй байна” гэжээ. Обама сэтгүүлч Барбара Уолтерс, төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон зэрэг эмэгтэйчүүдийн ур чадварыг үнэлэж явдгаа илэрхийлсэн байна. Хоёр удаа АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Барак Обамагийн бүрэн эрхийн хугацаа 2016 онд дуусах юм. Шинжээчид Обамагийн дараа Клинтоноос өөр удирдах чадвартай улс төрч байхгүй гэж дүгнэж байгаа ажээ.