
Канадын цагдаа нар Хятадуудад нууц мэдээлэл дамжуулсан байж болзошгүй этгээдийг сэжиглэн баривчиллаа. Кинг Кюнтен Хуан нэртэй Канадын цагаач иргэн стратегийн чухал байлдааны хөлөг онгоцны мэдээллийг зарсан байж болзошгүй гэж үзэж байна. 53 настай ноён Хуан хөлөг онгоцны загварын компанид ажиллаж байсан болохыг цагдаа нар мэдэгджээ. Түүнд ялын дээд хэмжээ буюу бүх насаар нь хорих шийтгэл оноож болзошгүй гэж үзэж байна. Сэжигтэн Канадын хамгийн том усан онгоцны компани болох “Irving Shipbuilding”-д туслах гэрээ байгуулж, "Lloyd"s Register"-т инженерээр ажиллаж байжээ. Irving компани 2011 онд цэргийн онгоц нийлүүлэх тендэрт ялсан юм. Хуаныг албан тушаалаа ашиглан гадаадын аж ахуйн нэгжтэй харилцсан гэж үзжээ. Гэхдээ Хуаныг ямар үндэслэлээр шалгаж буй талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Түүнд холбогдох шүүх хурал энэ Лхагва гаригт болно.