Их Британийн ерөнхий сайд Дэвид Камерон Хятад улсад айлчлах үеэрээ эдийн засгийн өсөлт, шинэчлэлийн бодлогын түнш болно гэдгээ мэдэгдлээ. Тэрээр улс төрийн эрх мэдлээрээ дамжуулан Хятад, Европын холбооны чөлөөт худалдааны гэрээг хөнгөвчлөхөд түлхэц болно гэдгээ амлажээ. Тэрээр мөн Хятад, Их Британийн урт удаан харилцааг хөгжүүлэхийн тулд айлчлал хийж буйгаа илэрхийлсэн байна. Ноён Камерон авто машин, цахилгаан хэрэгсэл зэрэг өндөр үнэтэй 20 салбарын бараа бүтээгдэхүүний тарифыг бууруулна гэж итгэж байгаа ажээ. Ерөнхий сайд айлчлалынхаа эхний өдөр Бээжингийн техникийн борлуулагч, үйлчилгээний ажилтнуудад зориулсан Jaguar Land Rover-ийн шинэ академийн нээлтийн ажиллагаанд оролцох хувиартай байна. Энэ үеэр дараагийн жилд 100 мянган авто машинаар National Sales Company-г хангах 4,5 тэрбум фаундын гэрээнд гарын үсэг зурах болно. Ноён Камероныг бизнесийн томоохон салбарын 120 төлөөлөгч дагалдан явж байгаа юм.



