
Өчигдөр Украйны Киев хотод жагсагчдын эсрэг нулимс асгаруулах хий, тэсрэх бөмбөг дэлбэлсний уршгаар 12 хүн шархадсан билээ. Эрх баригчдын бодлогыг эсэргүүцэж, уурлаж хилэгнэсэн 300 мянга орчим иргэдийн жагсаал эцэстээ хүчирхийлэл болон хувирчээ. Жагсагчид ерөнхийлөгч Виктор Януковичийн Украйныг Европын холбоонд нэгтгэх хэлэлцээрт гарын үсэг зураагүй явдалд дургүйцэж, Оросын хараат болох гэж байна гэж үзжээ. Эсэргүүцэгчид болон цагдаа нарын хооронд хэдэн цагийн турш үүссэн мөргөлдөөний улмаас 12 хүн тархиндаа гэмтэл авсаны дотор цагдаа, сэтгүүлчид ч байна. Ерөнхийлөгчийн ордон руу дайрсан эсэргүүцэгчдийг хүчээр зогсоох гэсэн оролдлого уур хилэнг улам хүргэв бололтой. Тэд Европын холбоон дахь Украйны улс төрийн байр суурийг бэхжүүлж, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхийг шаардаж байна.



