3D принтерийг анх танилцуулсанаас хойш олон арга хэлбэрээр баяжиж байгаа. Хүний эд эрхтэнг хэвлэх аргыг эрдэмтэд өмнө нь нээж олсон юм. Тэгвэл Английн Liverpool-н их сургуулийн судлаачид хүний арьсыг 3D аргаар хэвлэх судалгаа хийж байна. Энэхүү хиймэл арьс нь жинхэнэ арьснаас огт ялгагдахгүй байх гэнэ. Арьсны бүтэц, хэлбэр болоод судаснууд нь хүртэл өөр өөр хэлбэртэй байдаг. Тиймээс арьс солих мэс заслыг төвөггүй хийх боломжтой гэж судалгааны багийн ахлагч доктор Софи Вюргер ярьж байна. Тэрээр сургуулийнхаа эрдэмтэдтэй хамтран 3D арьсыг өвчтнүүдэд хэрхэн шилжүүлэх талаар судалгааг хөгжүүлж эхэлжээ. Энэ технологиор хүмүүсийн арьсны бүтцийн талаарх мэдээллийг оруулахад өгөгдлийг хуулж, компьютерт оруулан хэвлэн гаргадаг байна.

