Массауд Хассани дүүтэйгээ хамтран Кабулын цөлд нэгэн ухаалаг тоглоомыг урласан байна. Энэ том бөмбөлөг нь салхины хүчээр ажиллаж, шороон дээр өнхөрдөг. 1200 долларын үнэтэй хуванцар, хулсаар хийсэн бөмбөлөг нь тэсрэх бөмбөг ойрхон ирсэн үед цөлийн салхинд хийсч, тод харагддаг байна. Тэд өөрийн төрөлх Афганистан улсад бараг өдөр бүр болж байдаг тэсрэх бөмбөгнөөс урьдчилан сэргийлэх дохио өгөхийн тулд энэ загварыг сэдсэн байна. Энэ бүс нутагт жилд хэдэн мянган хүн тэсрэх бөмбөгнөөс болж амиа алдаж байдаг юм. Массуадын гэр бүл түүнийг 15 настай байхад нь Голландад суурьшсан бөгөөд тэндээс маш олон дизайны санааг олж эхэлсэн байна. Энэ бөмбөлөгийг хэрэглэсэнээр Афганистанчуудын амьдралд багагүй өөрчлөлт гарах болжээ. Одоогоор 1 сая Афрганистанчууд тэсрэх бөмбөг бүхий газраас 500 метрийн зайтай амьдарч байна гэсэн дүн байдаг. IPhone гар утасныхаа GPS системийг ашиглан үүнийг ажиллуулж болно.










Сэтгэгдэл (2)