“Ossan Rental” буюу дунд эргэм насны эрчүүдийн түрээс нэртэй газар Японд бий. Энэ хачирхалтай үйлчилгээг сонгосон хүмүүс дунд насны эрийг цагийн 10 доллараар түрээслэж болно. Сонирхолтой нь, энэ түрээсийн үйлчилгээг сонгогчдын тоо өсч, зар сурталчилгаа нь олноор цацагдаж эхэлжээ. Өмнө нь найз залуугүй бүсгүйчүүдэд найз залуу түрээслэх үйлчилгээ гарч байсан бол дунд насны эрийг түрээслэх нь шинэлэг юм. 46 настай Таканобу Нишимото энэ үйлчилгээний компанийг байгуулжээ. Хөлс авсан залуу тантай хамт видео тоглоом тоглох, дэлгүүр хэсэх, ярилцах зэргээр хөгжөөж өгнө. Тэднийг интернэтээр сонгоод төлбөрөө картаар хийх гэнэ. Сонирхолтой нь ийм ажил хийх эрчүүд компанийн байранд олноороо ирж бүртгүүлдэг байна.

Сэтгэгдэл (2)