Нэгэн үл мэдэгдэх хүн энэ асар том навчин тамхийг 185 мянган доллараар худалдаж авчээ. Жуан Панессо гэдэг хүн 90 см өргөн, 57 метр урттай энэ аварга том навчин тамхийг зохион бүтээсэн юм. Үүнийг хийхийн тулд 16 мянган навчийг ороосон бөгөөд нийт 700 кг жинтэй болсон байна. Панессо энэ тамхиа худалдааны үзэсгэлэнд дэлгэн тавьсан бөгөөд зарагдана гэж төсөөлөөгүйгээр барахгүй 15 мянган доллар хүрнэ гэж бодож байжээ.



