
Хонконгт Индонезийн амьтан тэжээгч иргэн шувууны ханиадны H7N9 вирус зөөвөрлөж авчирсныг мэргэжилтнүүд баталлаа. 36 настай эмэгтэй Шенжен рүү аялахдаа шувуу тээвэрлэж явжээ. H7N9 вирус нь шувуунаас хүнд халдварладаг гэдгээрээ ноцтой. Энэ оны эхээс өнөөг хүртэл H7N9 вирусын халдвар авсан 139 хүн байна. Хамгийн аюултай нь энэ төрлийн вирус хүнээс хүнд халдварласан анхны тохиолдлыг судалгаагаар баталжээ. Гэхдээ азаар, хүнээс хүнд халдварласан тохиолдол дахиж гараагүй юм. Хонконгт амьд шувууг хар зах дээр худалдаалахыг хориглоод байгаа. Энэ сарын 6-нд H7N9 вирусаар халдварласан 139 тохиолдлыг лабораториор батлаж, 45 хүн нас баржээ. Хонкогт Шенженээс амьд тахиа оруулж ирэхийг хориглож, хар зах дээр хяналт шалгалт хийж эхэллээ.