
Японы ерөнхий сайд Шинзо Абе Америкийн дэд ерөнхийлөгч Жое Бадентай Токио хотод уулзах үеэрээ хоёр орны хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцсон байна. Америк, Японы удирдагчид уулзалтынхаа дараа буюу өчигдөр хэвлэлийн бага хурал зарлаж, сэтгүүлчдэд мэдээлэл өгчээ. Энэ үеэрээ Япон, Өмнөд Солонгос, Хятадын харилцааны асуудлыг чухалчлан үзэж буйгаа илэрхийлсэн байна. Энэ бүс нутагт сүүлийн үед газар нутгийн маргаан хүчтэй өрнөж эхэлсэн юм. Ялангуяа Хятадын агаарын хамгаалалтын бүсийн асуудалд санаа зовниж байна хэмээн Жое Баден мэдэгджээ. Тэрээр өнөөдөр Хятадын ерөнхийлөгч Ши Жин Пинтэй уулзсаныхаа дараа Өмнөд Солонгост айлчлах юм.