
Таны компьютерт дуу бичлэгийн хэрэгсэл байгаа юу? Тэгвэл энэ нь хакердах хангалттай шалтгаан болно гэдгийг Германы харилцааны холбооны Фраунхофер хүрээлэнгийн судлаачид баталлаа. Харилцаа холбооны сэтгүүлд нийтлэгдсэн энэхүү судалгаагаанд зөвхөн дуу ашиглан хакердаж байдгийг дурдсан байна. Судлаачид хортон хакерууд хамгаалалтын системүүд болон компьютерийг эвдэлсэний дараа дуу бичлэгийг хакердаж эхэлдэг болохыг нотолжээ. Хакерууд тусгай үйлдлийн системийг ашиглаж, мэдээллийг өгөгдлийн сандаа оруулдаг байна. Дуу бичлэг нь хакеруудад компьютерээс компьютерийн хооронд мэдээлэл дамжуулахад тусалдаг. Чанга яригч, дуу өсгөгч зэрэг нь компьютерээс бичвэр файлууд тэр ч бүү хэл нууц үгийг дамжуулахад нөлөөлдөг байна. Учир нь дууны долгион ашиглан 30 метрийн зайтай байгаа компьютерийн мэдээллийг хулгайлах боломжтой. Харин өндөр хамгаалалттай компьютерууд дуу авианы халдлагыг хориглох шүүлтүүртэй байдаг гэнэ.