
Энэ бол жүжигчин Морган Фриманы гэрэл зураг биш гэвэл та итгэх үү? Гайхалтай нь, үүнийг iPad Air ашиглан зурсан байна. Зураач Кайл Ламберт өмнө нь iPad-ээр дуучин Беонсей, Рианна нарыг зурж байсан бол энэ удаа Морган Фриманы хөргийг гаргах гэж бүтэн сарын хугацаа зарцуулсан байна. Тэрээр iPad төхөөрөмжөөр хөрөг зурахад тэвчээр гаргаж, анхаарлаа хандуулах шаардлагатай байдаг хэмээн тайлбарлажээ. “Үүнийг зурахад ямар ч нууц гэж байхгүй. Зургийнхаа бүх хэсгийг нарийвчлан гаргахад цаг шаардлагатай” гэж Ламберт өгүүлжээ. Түүнээс өмнө iPad ашиглан Их Британийн уран бүтээлч Дэвид Хокней зураг зурж байсан юм. Орчин үед дижитал урлаг биеллээ олж байгааг энэхүү бүтээлээс харж болно.

