
Өнгөрсөн ням гаригт Нью-Йорк хотод галт тэрэг осолдож, 4 хүн нас барж, 60 гаруй зорчигч шархадсан. Хэргийн мөрдөн байцаалтын явцад галт тэрэгний жолооч зүүрмэглэж байсан гэдэг мэдүүлгийг багийн ахлагч өгчээ. 43 настай Уилльям Рокфеллер цагаасаа хоцрохгүйн тулд хурдтай явсан гэж гэрчүүд мэдээлсэн байна. Рокфеллор ч өөрөө нойрмог байснаа хэлжээ. Тэрээр 24 цагийн турш унтаагүй байсныг эх сурвалжууд мэдээлж байна. Гэхдээ түүнээс согтууруулах ундааны зүйл илрээгүй байна. “Metro-North” галт тэрэгний ослын шалтгааныг тодруулахад хэдэн долоо хоногийн хугацаа зарцуулах бололтой. Энэ Даваа гаригт нийтийн тээврийн газрын дарга ноён Винер галт тэрэг хурдаа сааруулсанаар 6 секунд хоцорч байсан гэж хэвлэлийнхэнд мэдэгдсэн юм. Түүний хэлсэнээр жолооч хоцорсон цагаа нөхөх гэж хурдтай явж байжээ.