Украйн улсын ерөнхийлөгч Европын холбооны хэлэлцээрээс татгалзсаны дараагаар хэдэн зуун мянган иргэд эсэргүүцэн жагсаж байгаа юм. Тэгвэл Украйны өмнөх гурван ерөнхийлөгч Засгийн Газрын эсрэг жагсаалыг дэмжиж байна. Леонид Кравчук, Леонид Кучма, Виктор Юшенко нар тайванд жагсаалд оролцохоо мэдэгджээ. Тэд жагсаал цуглааныг хүчээр дарах биш, энхийн аргаар шийдэх ёстой гэж үзжээ. Киев хотын тусгаар тогтнолын талбайд хэдэн мянган эсэргүүцэгчид төр захиргааны төв байрыг хаасан хэвээр байна. Тэд Европын холбоонд Украйн улсыг нэгтгэж, үр хойчоо Оросын эрхшээлд байлгахыг хүсэхгүй байгаагаа илэрхийлсэн юм.





